НАМРЫН ӨГЛӨӨ

Өчигдөрхөн ногоон байсан модод олон янзаар солонгорч, урт удаан намар налайж байна. Гэвч нэг өглөө сэрэхэд л цас дарж, олон өнгөт намар буцна. Хар болон цагаан өнгө л  ертөнцийг ноёлно. Тиймээс л намарт баяртай гэж хэлмээргүй байна.  Гэвч намар дэндүү тайван, дэндүү үзэсгэлэнтэйгээр налайна. Зуныг тэр мартуулах мөртлөө өвөлтэй гэнэт золгуулдаг. Хэтэрхий удаан, хэтэрхий тайван байсан хүмүүс өвөл болохоор л хөдөлгөөнд орж, дараагийн намар руу уралдана. Урт бас удаан намар минь дараа уулзатлаа баяртай.

/Намрын уур амьсгал орсон хот, тосгодын гэрэл зургийг хүргэж байна. Энд Монгол ч бий, гадны улс орнууд ч бий. Энэ зургуудыг хараад яагаад намрыг үзэсгэлэнтэй гэж тайлбарлаад байгааг минь ойлгоорой./ 

 

 

 

Сэтгэгдлүүд
Буцах

Тусгай зөвшөөрөл

Компаний үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл Бид байгаль орчны судалгаа, үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах Төрийн Захиргааны төв байгууллагын албан ёсны зөвшөөрөл бүхий мэргэжлийн компани юм.