МИНИЙ САЙХАН ЭХ ОРОН цуврал-1

   

Хар-Ус нуур нь Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Чандмань, Манхан, Буянт сумдын нутгийн 850272 га талбайг эзлэх бөгөөд ховор, ховордсон амьтдын байршил, эх газрын цэнгэг устай нуурууд, говь цөл, хээр тал, Монгол Алтай мөнх цаст ян сарьдаг уулсыг багтаасан өвөрмөц, ус намгийн шувуудын амьдрах орчинг бүрдүүлэх, нууруудын эргэн тойрны зэгс, шагшуурга бүхий Монголын үзэсгэлэнт нууруудын нэг билээ.

Төв Азийн ус намгийн хамгийн том төлөөлөгч, экологийн өвөрмөц орчныг хамгаалах зорилготойгоор 1997 онд УИХ-ын 47 дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авчээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан/WWF/-аас экосистемийн болон биологийн олон янз байдал, зүйлийн хосгүй бүс нутгийн зайлшгүй хамгаалах шаардлагатай гэж үзэн тодорхойлсон 200 эко бүс нутгийн нэг болох Алтай-Соёны бүс нутгийн Их нууруудын хотгорт оршдог ба олон Улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрыг хамгаалах Рамсарын конвенцийн жагсаалтанд 1999 онд бүртгэгдсэн байна. Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар нь цэнгэг болон давстай нуур, ус намгархаг газраас эхлэн тал хээр, элсэн манхан, говь, цөл, өндөр уулын экосистемийн бүгдийг нь агуулсан үзэсгэлэнт байгаль, соёлын хосгүй өвийг хослуулсан Улсын тусгай хамгаалалттай газар нутаг бөгөөд Төв Азийн гадагш урсгалгүй ай савын маш том ус, намгархаг газрын төлөөлөл юм.

Сэтгэгдлүүд
Буцах

Тусгай зөвшөөрөл

Компаний үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл Бид байгаль орчны судалгаа, үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах Төрийн Захиргааны төв байгууллагын албан ёсны зөвшөөрөл бүхий мэргэжлийн компани юм.