Дэлхийн рекорд тогтоолоо

АНУ-ын Аляскийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэн Кайл Жолигийн удирдсан эрдэм шинжилгээний баг нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ.
 


Тэд ямар амьтан жилд хамгийн хол газар явдаг вэ гэсэн судалгаа хийсэн байна. Хойд бүсийн цаа буга тэргүүлэх байх гэсэн эрдэмтдийн таамаг зөржээ. Таамгийг зөрүүлсэн гол баатар нь монгол чоно байлаа. Америк эрдэмтэд монгол чононд чип байрлуулж, бүтэн жилийн турш хиймэл дагуулаар хянахад чоно цаа буга, зээр, бизон зэрэг туурайт амьтдаас хол аялж явж байжээ. Өөрөөр хэлбэл идэш хоолонд хэрэглэдэг амьтдаасаа илүү хол явдаг гэсэн үг юм. Монгол чоно жилд 7247 км зам туулсан нь рекорд амжилт болжээ.

Сэтгэгдлүүд
Буцах

Тусгай зөвшөөрөл

Компаний үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл Бид байгаль орчны судалгаа, үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах Төрийн Захиргааны төв байгууллагын албан ёсны зөвшөөрөл бүхий мэргэжлийн компани юм.