Хүрээлэн буй орчин, цаг уурын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлж байгаа

Европын холбооны удирдлагууд ойрын хугацаанд багтаж газрын ховор элемент олборлох лиценз олгох, олборлох журмыг шинэчилнэ гэж мэдэгдлээ. Журмыг хэрхэн шинэчлэх, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт DMT групп, НҮБ-ын Эдийн засгийн зөвлөл, Европын зөвлөлийн салбар судалгааны хүрээлэн, EIT болон Volkswagen, Fairphone зэрэг компаниуд багтсан байна.

Сүүлийн жилүүдэд газрын ховор элемент олборлох нь нэмэгдсэн ч хүрээлэн буй орчин, цаг уурын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлж байгаа учраас ийнхүү лиценз олгох журмыг өөрчлөхөөр болжээ. Европын холбооноос блокчейн технологи руу шилжих, лиценз олгох процессыг блокчейн технологи руу шилжүүлэх бэлтгэл ажлаа базааж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор лиценз олгох журамд хэд, хэдэн өөрчлөлт орох аж. Журам боловсруулах ажил 2020 онд эхэлж 2021 оны эхний улиралд багтан өөрчлөлт орсон лиценз олгогдож эхлэх тооцоо байна.

Сэтгэгдлүүд
Буцах

Тусгай зөвшөөрөл

Компаний үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл Бид байгаль орчны судалгаа, үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах Төрийн Захиргааны төв байгууллагын албан ёсны зөвшөөрөл бүхий мэргэжлийн компани юм.