МИНИЙ САЙХАН ЭХ ОРОН цуврал-4

Монгол алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уул юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог. Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог.

da469c7f91b52facc6a67458ae0b94d6

Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай. Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна. 1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан.

769d4a95815262b947b11b937be7b831

2012 онд Алтай Таван Богд уулыг төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг тахиж байхаар болсон Алтай Таван Богдод  дэлхийд цөөхөн байдаг мөсөн гол буюу Монголын хамгийн том гурван мөсөн гол байдаг. Потаниний мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол. Тэрээр мөсөн голууд нээсэн хүний нэрээр тус тус нэрлэгджээ.

0d1fae231161c006020b67b04afc4656

Эдгээрээс хамгийн том нь Потаниний мөсөн гол. 20 км үргэлжилдэг ба нийт талбай нь 24 ам километр. Алтай Таван Богдын хамгийн нам цэг нь Хурган нуур /1800 метр/ юм.  Алтай Таван Богд уулын үндсэн таван оргил:  Хүйтэн оргил 4,374м,  Найрамдал оргил  4,192м, Бүргэд оргил 4,068м,  Малчин оргил    4,051м,  Өлгий оргил 4,050м.

I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595e08ec737e0__880

Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчидын авирах дуртай уул болоод байна. Таван Богд уулын Хүйтэн Оргил нь 2013 онд үндэсний газарзүйн хүрээлэнгээс гаргасан авирууштай шилдэг арван уулын жагсаалтын нэгт бичигджээ  Жилийн аль ч улиралд авиралт хийж болох ч 7 сараас 9 сард цаг агаар хамгийн тогтвортой байдаг тул илүү тохиромжтой юм. Гэхдээ Алтай Таван Богд уулын орчимд цаг агаар их тогтворгүй ба нэг өдөрт л жилийн дөрвөн улирлын аягийг үзүүлэх нь цөөнгүй.

I-traveled-to-Mongolian-Altai-Mountains-595e0f4955de0__880

Сэтгэгдлүүд
Буцах

Тусгай зөвшөөрөл

Компаний үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл Бид байгаль орчны судалгаа, үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах Төрийн Захиргааны төв байгууллагын албан ёсны зөвшөөрөл бүхий мэргэжлийн компани юм.