Бидний тухай

 1.    Компанийн товч танилцуулга

   “Чойбалсангийн охин” ХХК нь уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж, харилцагчдадаа байгаль орчны мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Манай судалгаа, шинжилгээний баг нь өндөр чанартай үйлчилгээ хүргэж, харилцагчдынхаа байгаль орчинтой холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, байгаль орчны үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах, улмаар түүнийг хамгийн бага байлгах арга зүй, шийдлийг боловсруулж өгдөг. Түүнчлэн техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлыг хариуцан зохион байгуулна.
Бид харилцагчдынхаа хэрэгжүүлж буй төслийн суурь судалгаа, зураг төсөл боловсруулах, төслийн үйл ажиллагааг эхлүүлэх, түүнийг амжилттай хэрэгжүүлэх хүртэлх төслийн бүхий л үе шатанд байгаль орчны чиглэлээр шаардлагатай үйлчилгээг мэргэжлийн өндөр төвшинд хүргэдэг.

2.    Судалгааны материаллаг баазын хангамж

              “Чойбалсангийн охин” ХХК-ийн эрхэм зорилго нь мэргэжлийн өндөр төвшний үйл ажиллагаа билээ. Тиймээс судалгаа, үнэлгээний ажилдаа орчин үеийн техник, тоног төхөөрөмж ашигладгаас гадна улсын хэмжээнд аккредитацлагдан, хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийг түшиглэн ажиллахыг ямагт эрмэлздэг болно.
Тиймээс ч бид доорхи байгууллага, лабораторитой тогтмол хамтран ажиллахыг эрхэм болгодог.

Үүнд:
- Байгаль орчны шинжилгээний төв лаборатори;
- МУИС-ийн Химийн факультетийн лабораториуд;
- Геологийн төв лаборатори;
- ШУТИС-ийн Экологийн лаборатори;
- Эрүүл ахуй- ариун цэврийн хяналт шинжилгээний төв лаборатори;
- Хими - химийн технологийн хүрээлэнгийн лаборатори  зэрэг болно.


Үүний хамт, зарим төрлийн шинжилгээг өөрийн багаж төхөөрөмжийг ашиглан гүйцэтгэдэг билээ.

3.    Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ

•     Байгаль орчин, нийгэм эдийн засгийн суурь судалгаа
•     Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
•     Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө
•     Байгаль орчны хяналт, шинжилгээний хөтөлбөр
•     Химийн бодисын ашиглалт, аюулгүй ажиллагаа, эрсдлийн үнэлгээ

4.    Нөхөн сэргээлт

•    Уурхайн хаалт, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн төлөвлөлт

 

Тусгай зөвшөөрөл

Компаний үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл Бид байгаль орчны судалгаа, үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах Төрийн Захиргааны төв байгууллагын албан ёсны зөвшөөрөл бүхий мэргэжлийн компани юм.